КОЛУМБИ "ASTRAZENECA"-ГИЙН ВАКЦИНЫГ БҮРТГЭЖЭЭ

2021-02-24  

Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн коронавирусийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Колумбийн Эмийн хяналтын газрын дарга Хулио Сезар Алдана мягмар гарагт мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, Колумби Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан ойрын долоо хоногуудад “AstraZeneca”-гийн вакцины эхний тунгуудыг хүлээн авах ажээ.

“COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ сарын 17-ноос эхлүүлсэн Колумби коронавирусний гурав дахь вакцинд зөвшөөрөл олгож буй нь энэ бөгөөд өмнө нь “Pfizer/BioNTech”-ийн вакцин, Хятадын “SinoVac”-ийн вакцинд зөвшөөрөл олгосон байна. 

 

Эх сурвалж: БОГОТА. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?