ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭС ХОЙШ ГУРАВ ХОНОГ БИЕ ЗАРАЙСАН

2021-03-02  

Ингэж бичсэн 20 настай Япон сувилагч бүсгүй энэ сарын 22 -нд Frizer вакцинд хамрагдсан байна. - Тариулахад бага зэрэг өвдсөн. Эрүүл байх баталгаагаа хангахын тулд л энэ вакциныг хийлгэлээ. Эмчийн хяналтан дор байж, биеийнхээ байдлыг тогтмол илтгэж байсан тул айх аюул байгаагүй. Тариа хийлгэсний маргааш нь амарсан. Тариа хийлгэсэн өдөр зүүн мөр бага зэрэг хөндүүрлэсэн. Аажимдаа өвчин нь намдсан. Бие тавгүйрхэх байдал гурав хоногийн дараачаас бүрэн арилсан гэж Токио хотын эмнэлгийн сувилагч бүсгүй өөрийн постдоо дурдсан байна. Япон улс эхний ээлжинд бүх эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу эхний 20000 ( хорин мянган) эмч эмнэлгийн ажилтнуудад вакцин тарьжээ. Хоёр дахь ээлжийн 20000 ( хорин мянган) эмч эмнэлгийн ажилтан дараагийн ээлжинд хамрагдах юм байна. Япончууд frizer вакциныг сонгожээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?