ӨМНӨД СОЛОНГОС УЛС СУВИЛАГЧ, ЭМЧ НАРЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ВАКЦИНД ХАМРУУЛЖ БАЙНА

2021-03-02  

Өнгөрөгч Баасан гарагаас эхлэн эмч, эмнэлгийн ажилтнуудаа Солонгос улс вакцинд хамруулж эхэлжээ. Юуны түрүүнд вакцинжуулалтын паспортыг нээсэн байна. Нийт 23086 ( хорин гурван мянга наян зургаан) эмнэлгийн ажилтнууд эхний ээлжинд тариулжээ. Түүнээс 22191 нь Астразенеса, 895 нь Frizer вакцинд хийлгэсэн дүн гарчээ. Зөвхөн Даваа гарагт 1442 эмч, сувилагч вакцин хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан Солонгос улс сургууль, соёлын газраа нээсэн байна. Явцыг ажиглаж, ирэх Баасан гарагт олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, бага, дунд бизнесийн үйл ажиллагааг нээх эсэхээ шийдвэрлэнэ гэж Солонгосын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?