ЭХНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

2021-03-09  

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Гэвч давтан шинжилгээгээр эерэг гарах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул цаашид ойрын хавьтлын иргэд болон нэмж шинжилгээнд хамрагдах нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийн шинжилгээг дахин давтан хийж байна.

Иймээс иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаж, анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?