ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАР БҮГД ВАКЦИН ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ

2021-03-10  

Энэ дөрөвдүгээр сарын 1-нээс анги танхимын хичээлийг нээх төлөвлөгөөтэй байгаа тухай шадар сайд Амарсанааг ам нээлээ. Гэхдээ судалж үзэж байж шийднэ гэж нэмж хэллээ. Хамгийн түрүүнд бүх багш нар вакцинд хамрагдсан байх шаардлагатай боллоо. Залгаад сурагчид ч гэсэн вакцинд хамрагдсан байж таарах байх. Тэгэж байж л анги танхимын хичээл нээгдэх төлөвтэй. Дээр нь халдварын тархалтыг бас ажиглаж дүгнэх юм байна. Энэ бүхний эцэст анги танхимын хичээл нээгдэх эсэх шийдвэрлэгдэх аж. Өөрөөр хэлбэл, анги танхимын хичээлийг 4-р сарын 1-нд нээх тухай Амарсайхан зөвхөн бодож л суугаа юм байна шүү.

 

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?