“COVID-19”-ИЙН УЛМААС 3000 СУВИЛАГЧ НАС БАРЖЭЭ

2021-03-11  

“COVID-19” халдварын улмаас 3000 сувилагч нас барсан байна гэж Олон улсын сувилагчдын зөвлөл /ICN/ өнөөдөр мэдээлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-ийг цар тахал хэмээн зарласнаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч буй энэ өдөр Олон улсын сувилагчдын зөвлөлийн мэдээлснээр, олон сая сувилагч ажлын ачаалал, стрессийн улмаас ажлаасаа гарахыг эрмэлзэх болжээ.

Тиймээс цар тахлаас ангижрах үед эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцах туршлагатай сувилагчдын тоо ихээхэн буурч магадгүйг анхааруулжээ. Мөн “COVID-19”-ийн улмаас нас барсан сувилагчдын тоог 60 орны мэдээлэлд тулгуурлан гаргасан тул нийт үзүүлэлт хавьгүй өндөр байгааг Олон улсын сувилагчдын зөвлөл онцолсон байна. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /The Guardian/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?