ЯПОНД ВАКЦИНААС ХАРШИЛСАН ТОХИОЛДОЛ 37 БОЛЖ НЭМЭГДЖЭЭ

2021-03-12  

Америкийн “Pfizer” компанийн коронавирусийн вакцинаар тариулсны дараа харшил илэрсэн тохиолдол Японд 37 болж нэмэгджээ.

Энэ тухай Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яам пүрэв гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн хоногт энэ тоо 12-оор нэмэгджээ. Вакцин 30 насны нэг эрэгтэйд болон 20-50 насны 11 эмэгтэйд харшлын хариу урвал үзүүлжээ. Антигистамин эмийг уусны дараа вакцинаар харшилсан хүмүүст загатнах, дотор муухайрах, ханиалгах шинж тэмдгүүд бүрэн арилсан байна.

Одоогийн байдлаар Японд 148 мянган хүн коронавирусийн вакцинжуулалтад хамрагджээ. Вакцинаас харшилсан тохиолдлууд улс оронд нь Европ болон АНУ-аас илүү байгааг Японы вакцинжуулалт хариуцсан сайд Таро Коно цохон тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Японы Эрүүл мэндийн яам нөхцөл байдал нарийн судлахыг зорьж байгаа аж. 

Япон улс өнгөрсөн онд Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna”, Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудтай коронавирусний вакцин нийлүүлэх гэрээ байгуулж,  нийт 310 сая тун вакцин худалдан авахаар тооцоолсон байна.

 

Эх сурвалж: ТОКИО. /The Japan Times/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?