СЛОВАКТ "ASTRAZENECA"-Н ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА НАС БАРСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2021-03-13  

 Словакт дунд сургуулийн залуухан багш Их Британи, Шведийн “AstraZeneca”-н вакцинаар тариулсны дараа нас баржээ. Энэ тухай Словакийн телевиз мэдээлсэн байна.

Түүнд хоёрдугаар сарын дундуур вакцин хийлгэх үед сөрөг хариу урвалууд хүчтэй илэрчээ. Тодруулбал толгой нь хүчтэй өвдөхөөс гадна вакцин хийлгэсэн хэсэгт болон үе мөч өвдөж, өндөр хэмээр халуурсан байна.

Долоо хоногийн дараа 38 настай дунд сургуулийн багшийн биеийн байдал нь маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хэдхэн хоногийн дараа нас баржээ.  

Өмнө нь Хорватын 91 настай оршин суугч “AstraZeneca”-н вакцинаар тариулсны дараа цусны бүлэн үүссэний улмаас нас барсан тохиолдол мөн бүртгэгдсэн байна.

 

Словакт “AstraZeneca”-н вакциныг бага болон дунд сургуулийн багш нар хэрэглэж байгаа аж. Тус улсад 12 дугаар сарын 26-нд вакцинжуулалт эхэлсэн бөгөөд одоогоор 388 584 хүн вакцин хийлгэснээс 208 340 нь вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн аж.

 

Эх сурвалж: ПРАГА. /HRT/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?