ДӨРӨВДҮГЭЭР САРЫН АРВАН ГЭХЭД 500 МЯНГАН ХҮН ВАКЦИНЖУУЛНА

2021-03-13  

Коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад энэ сарын 22 хүртэл 200 мянга, ирэх  сарын 10 хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 18 дахь хоногтоо үргэлжилж байна.

Төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа.


Өчигдөрийн байдлаар нийт 84 017 хүн дархлаажуулаад байгаа бөгөөд энэ сарын 22-ноос хойш зорилтот насны иргэдийг вакцинд хамруулах аж.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?