СПУТНИК ВАКЦИНЫ ДАВУУ ТАЛ

2021-03-14  

Одоогоор үйлдвэрлээд буй 4 вакцинаас хамгийн сайн нь Спутник юм. Бүх насны хүмүүст ижил үйлчилгээ үзүүлж буйгаараа давуу талтай. Спутник вакцин нь 60 -гаас дээш насныханд дутуу үйлчилж байна гэсэн нь өрсөлдөгчид, өрнөдийнхний гаргасан цуу, хар пиар байсан юм. Спутник вакцины бас нэг давуу тал нь үйлчилгээ нь үр дүнтэй бөгөөд, үргэлжлэх хугацаа нь бусдаас урт юм. Хоёр жил барьж чадна гэж Цар тахал, биотехнологийн судалгааны "Гималай" институтийн эрдэмтэн, Спутник вакцины автор Александр Гинзбург Оросын Төв Телевизийн нэвтрүүлэгт ярилцлаганд орохдоо онцоллоо.
 
Оросын эрдэмтэн Гинзбургийн бүтээсэн Спутник вакциныг хамгийн өндрөөр үнэлсэн хүний нэг бол Оросын ерөнхийлөгч В.Путин юм.
 
Тэрбээр Оросын ард түмнийг төдийгүй, хүн төрөлхтнийг аврах вакцин бол Спутник гэж зоригтой хэлсэн.
 
 
 
Ж.СҮХЭЭ
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?