МОНГОЛ УЛС АСТРАВЕНЕСА ВАКЦИНЫГ ХОРИГЛОХ УУ?

2021-03-16  

Швед- Англи улсын хамтран бүтээсэн Астравенеса вакциныг Герман улс хэрэглэхээ зогсоосон тухай Холбооны Герман Улсын Эрүүл Мэндийн Яамны төлөөлөгч мэдэгдлээ. Германы Засгийн газар нь Пауль Эрлих Хүрээлэнгийн зөвлөмжийг үндэслэн ийм шийдвэр гаргахад хүрсэн аж. Астразенеса вакциныг хийх явцад цус өтгөрөх, улмаар бүлэгнэх явдал олонтаа тохиолдсон тул уг вакциныг дахин сайтар судлах шаардлагатай гэж Германы эрдэмтэд үзлээ. Цус өтгөрөх, бүлэгнэх, тэгснээр харвалт өгөх аюул үүссэнээс болж Европын хэд хэдэн орон, тухайлбал, Дани, Норвеги, Исланд, Ирланд, Итали, Норвеги, Голланд зэрэг орнууд астравенеса вакцинаас татгалзсан юм. Эдгээр улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж дээрхи шийдвэрийг гаргалаа. Монгол улсын Засгийн газар ямар шийд гаргахыг харах үлдлээ. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийж буй. Татгалзсан хүнд вакцин хийх эрхгүй. Тиймээс миний хувьд тус вакцинаас татгалзлаа.

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?