СПУТНИК- V ВАКЦИНЫГ ИТАЛИ УЛС ҮЙЛДВЭРЛЭХ БОЛЛОО

2021-03-16  

Орос улс Спутник- V вакцинаа Итали улсад үйлдвэрлэх болсныг Итали- Оросын Худалдааны Танхим мэдэгдлээ. - Европын Холбооны төлөөлөл болсон эхний улс Спутник- V вакциныг зөвшөөрлөө. Энэ оны долдугаар сараас үйлдвэрлэлээ эхэлж, оны төгсгөл гэхэд 10 саяыг үйлдвэрлэх гэрээг байгууллаа гэж Оросын Хөрөнгө Оруулалтын Сангийн гүйцэтгэх захирал Кирил Дмитриев хэллээ. Одоогоор дэлхийн 45 улсад түгээгдсэн тус вакциныг Европын 20 гаруй оронд Спутник вакциныг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж буй юм байна.

Европын холбооны төлөөлөгч Кеерсмэкэр;- - Европ тивд хэрэглэх вакцины жагсаалтанд Оросын Sputnik-V вакцин багтаагүй. Гэхдээ Европын Холбооны зарим улс орон уг вакциныг хэрэглэх хүсэлтээ гаргавал дээрх асуудлыг хэлэлцэж болох юм гэж гуравдугаар сарын 15-ны өдөр Брюссель хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийлсэн. Ямар ч гэсэн Оросын эрдэмтдийн бүтээсэн Спутник вакцин Европын холбооны хаалтыг ийнхүү хүссэн хүсээгүй тогшиж эхэлжээ. Үүний нэг бодит жишээ бол Итали улс Спутник вакциныг үйлдвэрлэх боллоо.

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?