УЛСЫН ХЭМЖЭЭНД 171 МЯНГА ГАРУЙ ХҮН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААД БАЙНА

2021-03-19  

 2021 оны 3 дугаар сарын 18-ны 21.00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 106 багийн 743 ажилтан 16 063 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Ингэснээр нийслэлд нийт 171 535 хүнийг “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Тухайлбал, худалдааны байгууллагын 31 513, ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан 25 731, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 22 774, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 11 403 хүн хамрагджээ. Мөн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж буй жолооч нарыг вакцинжуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций суманд дархлаажуулалтын ажил эхлүүлсэн. Ингэснээр улсын хэмжээнд 171 949 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Дэлхий дахинаа коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэл зүйн туршилт судалгаа хийж байгаагаас хамгийн багадаа нэг улсад албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна. Үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-аас олгосон байна.

Тус вакциныг бүртгэн авч шалгах ажил үргэлжилж байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан танилцуулсан юм.

 

Одоогоор 141 улсад 3 26 сая  856 тун вакцин хийгдээд байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?