ПАКИСТАНЫ ЕРӨНХИЙ САЙД "SINOPHARM"-ЫН ВАКЦИН ТАРИУЛЖЭЭ

2021-03-19  

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан БНХАУ-ын “Sinopharm” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг пүрэв гарагт хийлгэжээ.

“Өдгөө 68 настай И.Хан Исламабад хотод “COVID-19”-ийн вакцин тариулсан” гэж Ерөнхий сайдын Эрүүл мэндийн асуудал хариуцсан туслах Фейсал Султан мэдээлсэн байна.

Пакистаны Ерөнхий сайд 60-аас дээш насныхныг хамруулж буй вакцинжуулалтын хоёрдугаар ээлжийн хүрээнд ийнхүү вакцин хийлгэжээ.

Даваа гарагт Пакистаны Ерөнхийлөгч Ариф Альви, гэргий Самина Альвийн хамт Исламабадад “Sinopharm”-ын вакциныг тариулсан юм.

Пакистан хоёрдугаар сарын эхээр БНХАУ-ын Засгийн газраас хандивласан “Sinopharm”-ын вакциныг хүлээн авсан даруйдаа вакцинжуулалтын хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж, эмнэлгийн ажилтнуудыг эхний ээлжид хамруулжээ. Тус улс БНХАУ-аас хандивласан “COVID-19”-ийн вакцины хоёр дахь хэсгийг лхагва гарагт хүлээн авсан байна.  

 

Эх сурвалж: ИСЛАМАБАД. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?