НИЙСЛЭЛД ТАВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНГ ТАРИУЛЖЭЭ

2021-03-22  

 Улаанбаатар хотын хэмжээнд 204 мянга буюу насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь вакцины эхний тунд хамрагдсан тухай ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэв. 

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулах 40 цэгт 105 багийн 729 ажилтан ажиллаж байна. Өчигдөр 13 209 хүнд вакцин тарьжээ. Мөн эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн 10 суманд 961 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр, тус аймагт экспортын тээврийн жолооч зэрэг зорилтот бүлгийн 2096 хүнд вакцин тариад байгаа юм. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийг дархлаажуулах ажил мөн үргэлжилж байна. 

"Синофарм" вакцины давтан тунг ирэх сарын 15-наас, Астразенека вакцины давтан тунг ирэх сарын 23-наас хийж эхэлнэ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?