ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАЖ МАГАДГҮЙ

2021-03-23  

Яг одоогоор иргэд чөлөөтэй зорчиж , үйлчилгээний газрууд 30 хувийн даацтайгаар ажиллаж буй. Цагаан сараар 14 хоног хөл хорьж, цар тахлыг цурманд бүрэн оруулна гэж ярьж байсан нь нурсан бололтой. Коронавирус тусах хүний тоо буурахгүй , улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа нь дахин хөл хориог чангатгах шийдвэр гаргах үндэс болж магадгүй болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг яаралтай хуралдах үүрэг өгсөн тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Улсын онцгой Комиссод вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэхийг үүрэгдсэн байна. Мөн хөл хорио тогтоох шаардлагатай бол түүнийгээ нууж гэнэт зарлах биш, эртнээс ил тодоор мэдээлэх нь зүйтэй гэдэг чиглэлийг Оюун-Эрдэнэ өгсөн байна.

 

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?