"PFIZER" КОРОНАВИРУСИЙН ЭМЭЭ ХҮН ДЭЭР ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ

2021-03-24  

 АНУ-ын “Pfizer” компани коронавирусийн эмийнхээ эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ мэдэгдлээ. Энэхүү эмийг өвчний анхны шинж тэмдэг илэрвэл уух ёстой байна.

“COVID-19” цар тахалтай тэмцэхэд зөвхөн вакцинаар урьдчилан сэргийлэхээс гадна, вирусний халдвар авсан хүмүүсийг эмчлэх шаардлагатай байгааг “Pfizer” компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Микаэль Долстен онцлон тэмдэглэжээ. 

“Коронавирусийн хувиралд орох чадвар болон “COVID-19” дэлхийн хэмжээнд урт хугацаагаар нөлөөлж болзошгүйг харгалзан үзвэл эмчилгээний хэрэгсэл гарган авах нь яг одоо төдийгүй цар тахлын дараа ч маш чухал юм” гэж Долстен хэллээ.

Хэрэв туршилт амжилттай болбол өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж эмийг халдварын эхэн үед ууж болох гэнэ. “Pfizer” мөн “COVID-19”-өөр өвчилсөн өвчтөнүүдэд зориулан өөр нэг эм гарган авахаар ажиллаж байгаагаа мэдээлжээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Ukrinform/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?