БНСУ-Д ЗАЙ БАРИХ ЖУРМЫГ СУНГАНА

2021-04-09  

 БНСУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан одоогоор хэрэгжиж буй хүн хоорондын зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Чун Се Гюн өнөөдөр мэдэгдлээ.

Мөн ирэх даваа гаргаас эхлэн гурван долоо хоногийн турш мөрдөх шинэ журмуудыг танилцуулжээ. Тодруулбал, халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болоод буй Сөүлийн бүс, Бусанд шөнийн цэнгээний газар, шөнийн клубүүдийг үйл ажиллагаагаа явуулахыг хориглохоор болжээ.

“Бид халдварын дөрөв дэх давлагаа дэгдэхээс сэргийлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй боловч илүү хүчтэй давлагаа ойртон ирж байгаа бололтой байна” гэж Ерөнхий сайд Сөүл хотноо болсон “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Түүнчлэн өнөөдөр танилцуулж буй шинэ арга хэмжээнүүд шинэ давлагааны эрчийг сааруулахад хангалтгүй байж болзошгүй тул ирэх долоо хоногийн эхээр Засгийн газар вирустэй тэмцэх нэмэлт "тусгай арга хэмжээнүүдийг" танилцуулж магадгүй хэмээн нэмж хэлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо олноор нэмэгдэх болоод буй БНСУ-д пүрэв гарагт 700 тохиолдол шинээр илэрсэн нь сүүлийн гурван сарын хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 108 мянга гаруй хүн коронавирусээр халдварлажээ. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?