ДЭЛХИЙ ДАЯАР 1.37 ТЭРБУМ ТУН ВАКЦИН ТАРЬЖЭЭ

2021-05-14  

Дэлхий даяар коронавирусний 1.37 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж “Our World in Data” цахим хуудас мэдээлжээ.

Тодруулбал, БНХАУ-д хамгийн олон буюу 354.3 сая тун вакцин тарьсан бол түүний араас 260 сая гаруй тун вакцин хийсэн АНУ жагсаж байна.

Мөн Энэтхэгт 176.5 сая, Их Британид 54.2 сая, Бразилд 49.2 сая, Германд 36.8 сая, Францад 26.8 сая, Туркт 25.5 сая тун вакцин тус тус тарьжээ. Эдгээр орны араас Итали, ОХУ, Индонез бичигдэж байна.

Үүнээс гадна тарьсан вакцины тунг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Сейшелийн арлууд тэргүүлж байгаа бөгөөд тус аралд 100 хүн тутамд 132 тун вакцин тарьсан байна.

“Worldometer” цахим хуудасны мэдээллээр, “COVID-19” халдвар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 161.2 сая хүн халдвар авч, 3.3 сая гаруй хүн нас баржээ. 

 

Эх сурвалж: АНКАРА. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?