ЯПОН ШИНЭЭР ХОЁР ВАКЦИНД ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

2021-05-20  

Одоо хэрэглэж буй вакцин дээрээ нэмж хоёр вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхийг Японы Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд пүрэв гарагт шийднэ. Одоогоор Японд “Pfizer” компанийн вакциныг л бүртгээд байгаа юм.

Шинээр зөвшөөрөл олгох вакцинуудад Америкийн “Moderna” болон Их Британийн “AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакцинууд багтаж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Эрүүл мэндийн яам энэ хоёр вакцинд хоёуланд нь зөвшөөрөл олгоход бэлэн байгаа аж. Вирусийг дарангуйлах саармагжуулагч эсрэг биет нэмэгдсэнийг эдгээр вакцины Япон улсад явуулсан эмнэлзүйн туршилт харуулжээ. Вакцинуудыг 18 болон түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөх аж.

Ингэснээр “Moderna”-гийн вакциныг ирэх даваа гаргаас нээгдэх олон нийтийг вакцинжуулах төвд тарьж эхлэх төлөвтэй байна. “AstraZeneca”-гийн вакцины хувьд яамны мэргэжилтнүүд цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийн улмаас тохирох насны хязгаар тогтоож магадгүй байна. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?