"PFIZER" ИРЭХ 18 САРД ЗУРГААН ТЭРБУМ ТУН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭНЭ

2021-05-20  

АНУ-ын “Pfizer” компани ирэх 18 сарын хугацаанд “COVID-19”-ийн зургаан тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж буйг тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла "Axios" цахим хуудсанд лхагва гарагт мэдээлжээ.

А.Бурла компанийнxaa вакцин үйлдвэрлэх одоогийн хүчин чадал нь дэлхий дахиныг вакцинжуулахад хүрэлцэхгүй байж магадгүй хэмээгээд, зах зээлд олон үйлдвэрлэгч олон вакцин нийлүүлэх нь сайшаалтай ч бидний хувьд чадах бүхнээ үргэлжлүүлэн хийх болно гэж хэлсэн байна.

“Ирэх 18 сарын хугацаанд манай компани зургаан тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ гэж найдаж байна. Бид энэ онд гурван тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьснаас оны эхний хагаст нэг тэрбумыг нь, үлдсэнийг нь хоёрдугаар хагаст үйлдвэрлэнэ. Ингэснээр 2022 онд дөрвөн тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ гэсэн үг юм” гэж тэрбээр ярьжээ. 

 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?