ДЭЛХИЙ ДАЯАР "COVID-19"-ИЙН ӨВЧЛӨЛ ДОЛОО ХОНОГТ ГУРВАН ХУВИАР ӨСЖЭЭ

2021-07-07  

Дэлхий даяар долоо хоногийн дотор 2.68 сая гаруй хүн халдвар авч, 54 мянга гаруй хүн нас баржээ.  Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 3 хувиар нэмэгдсэн бол нас баралт 7 хувиар буурч, өнгөрсөн оны 10 дугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрлээ гэж ДЭМБ мэдээллээ.

"Сүүлийн хоёр долоо хоногт шинэ тохиолдлын тоо бага зэрэг өссөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 2.6 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Долоо хоногийн хугацаанд 54 мянга гаруй хүн нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 7 хувиар бага байгаа бөгөөд энэ нь 2020 оны 10 дугаар сараас хойших хамгийн цөөн тохиолдол боллоо" гэж ДЭМБ халдварын байдлын талаарх долоо хоног тутмын эмхтгэлдээ дурджээ.  

Зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 4-ний хооронд дэлхий даяар 2 688 651 шинэ тохиолдол илэрч, 53 598 хүн нас барсан байна. Долоодугаар сарын 4-ний байдлаар халдвар авсан нийт хүний тоо 183 198 019-т хүрсэн бол нас барсан тохиолдлын тоо 3 971 687 болжээ.

Халдварын хамгийн олон шинэ тохиолдол Бразилд (364 709) бүртгэгдсэн байна. Тус улсын дараа Энэтхэг (312 250), Колумб (204 556), Индонез (168 780) болон Их Британи (161 805) оржээ. Өвчлөлийн хамгийн өндөр түвшин Сейшелийн арлууд (100 мянган хүн тутамд 758 шинэ тохиолдол), Монгол (472), Колумб (402), Намиби (367), Кипр (324) улсуудад бүртгэгдсэн байна.

Долоо хоногийн хугацаанд Хойд болон Өмнөд Америкт (13 хувиар) өвчлөл буурсан бол Европт (30 хувиар), Африкт (15 хувиар), Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт (11 хувь), Номхон Далайн баруун хэсэгт (10 хувиар), Зүүн Өмнөд Азид (7 хувиар) нэмэгджээ. Африкт нас баралт (23 хувь) огцом нэмэгдсэн бол Зүүн Өмнөд Ази (12 хувь), Хойд болон Өмнөд Америкт (11 хувь) буурсан байна. Европт долоо хоногт 505 мянга гаруй хүн халдвар авч, 6 мянга гаруй нь энджээ. Америк тивд 990 мянга гаруй шинэ халдвар, 26 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Зүүн өмнөд Азид 612 мянга гаруй халдвар хүн халдвар авч, 11 мянга гаруй өвчтөн нас баржээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, 2020 оны 10 дугаар сард Энэтхэгт анх илэрсэн "Дельта" омог "бусад хувилбаруудаас хурдацтай тархаж, ирэх саруудад давамгайлах төлөвтэй байна. Европын орнуудад уг хувилбар наймдугаар сарын эцсээр шинэ тохиолдлын 90 хувийг эзэлнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?