ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН, ВАКЦИНЫ БҮРЭН ТУН ХИЙЛГЭЭД 14 ХОНОСОН ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХГҮЙ НЭВТРҮҮЛНЭ

2021-07-09  

Хөвсгөл аймгийн Онцгой комисс улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн. 

Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлнэ. Харин коронавирусийн халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлнэ. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлэх гэнэ. Иргэдээс авч буй түргэвчилсэн оношлуурын шинжилгээний төлбөр 25000 төгрөг бөгөөд үнэгүй болгох боломжгүй гэдгийг шуурхай штабын дарга М.Хуягбаатар хэлж байлаа.  

Тодруулбал, иргэдээс авсан шинжилгээний оношлуурын төлбөрөөр дараагийн оношлуурыг авах, ойрын хавьтлын иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авах зэрэгт зарцуулж байгаа гэнэ. Мөн Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу  5-аас дээш насны хүүхдүүдээс түүвэрчилсэн байдлаар шинжилгээ авах ажээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?