МОНГОЛ УЛС ХҮН АМЫНХАА 60%-ИЙГ КОВИД 19-ИЙН БҮРЭН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛААД БАЙНА

2021-07-14  

Монгол  улс нь  Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд иргэдээ хамруулж чадссанаар хөгжиж буй орнуудаас дундаа тэргүүлсэн хэвээр байгаа. Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа цаг үед Монгол улс ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд Ковакс хөтөлбөрт хамрагдаж нийт хүн амынхаа 20 хувийг уг хөтөлбөрийн хүрээнд дархлаажуулалт хамруулахаар тохиролцож чадсан. Одоогоор Монгол улс зөвхөн Ковакс хөтөлбөрөөс гадна бусад орны зээл тусламж, Засгийн газрын худалдан авалтынхаа үр дүнд  нийт хүн амынхаа 53 хувийг бүрэн тунд хамруулж чадсан ч халдварын болон нас баралтын тоо өссөн хэвээр байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын мэргэжилтний хэлснээр тус байгууллага дархлаажуулалттай холбоотой ирээдүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тулд Монголын засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.

  • Ярилцлага: ( Л.Энхсайхан, Эрүүл мэндийн яамны тусламжийн бодлого зохицуулалтын газрын дарга)

Монгол улс 2021 оны 2 дугаар сарын 23 ны өдрөөс вакцинжуулалт эхэлсэн. Вакцинжуулалт эхэлснээс хойш одоогийн байдлаар 1,9 сая хүн хамрагдсан буюу нийт хүн амын 60,1 хувь нь хамруулсан үүнээс 1,7 сая хүн бүрэн тунд буюу нийт хүн амын 53 хувь нь 2 дугаар тундаа хамрагдсан. Вакцинд хамруулахад нэгдүгээрт ковакс хөтөлбөрийн хүрээнд 231000 хүн тун вакцин хүлээж авсан. Хоёрдугаарт нь Хятад, Энэтхэг улсын тусламжаар 450,000 хүн тун түүний дараа Монгол улсын засгийн газрын худалдан авалтаар 4,1 сая хүн тун вакцин хүлээж аваад хамруулаад явж байна.

  • Ярилцлага: (П.Анузаяа,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн)

Цаашдаа тулгамдаж байгаа маш чухал асуудлууд гарч ирж байна. Өнөөдрийн байдлаар харьцангүй хүн амын дунд вакцины хамрагдал өндөр байгаа. Гэвч хөдөө орон нутгийн алслагдсан сумдын иргэдийг хамруулах чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Үүн дээр ялангуяа жирэмсэн эхчүүдийг хамруулахад онцгой анхааралтай хандах ёстой. Яагаад гэвэл зорилтод бүлгийн хүн амын дунд өвчний тархалт өндөр байсаар байгаа. Мөн түүнээс гадна вакцинд хамруулах хувь өндөр байгаа хэдий ч хамгийн их тулгамдаж байгаа асуудал цаашдаа тулгарах сорилтууд бидний өмнө гарч ирж байна. Энэ бол вакцинжуулалттай холбоотой тоон мэдээлэл чухлаар тавигдаж байгаа. Бидэнд тоон мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийж, нотолгоо гаргаж ирэх асуудал хүлээгдэж байгаа энэ асуудал дээр манай байгууллага Монгол улсын засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөн түүнээс гадна дэлхийн түвшинд үндсэн стандарт 2 дугаар тунд хамруулж байгаа хэдий ч дархлаа сэргээх бүүстер тунгийн асуудлыг ярилцах цаг хугацаа ирж байна. Үүнийг дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдэж ярилцах шаардлагатай байгаа. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?