"СПУТНИК-V" ВАКЦИНЫ 20 МЯНГАН ТУНГ ХҮЛЭЭЖ АВЛАА

2021-07-15  

 Манай улс ОХУ-ын "Спутник-V" вакцины 20 мянган тунг өчигдөр хүлээж авлаа. Энэхүү вакциныг эм хангамжийн "Монгол Эмимпэкс концерн" оруулж ирсэн юм. Ингэснээр "Спутник-V" вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Ингэхдээ "Спутник" вакцины хоёр дахь тунг өнөөдрөөс эхлэн нас харгалзахгүй тарьж эхэлж байна.. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ, "Спутник вакцины хоёрдугаар тунг өнөөдрөөс эхлэн нас харгалзахгүй тарьж эхлэх чиглэлийг ЭМЯ-наас өгсөн. Гэхдээ дархлаажуулалтын зарим цэг төв агуулахаас вакцины татан авалтаа хийж амжаагүй байх шиг байна. Маргаашнаас эхлээд вакцинжуулалтын бүх цэгт "Спутник" вакцины хоёр дахь тунг хийлгэх боломжтой" гэв.

Түүнчлэн 12-16 насны хүүхдүүдийн вакцинжуулалт түр хугацаанд зогссон талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Вакцинд хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг хэзээнээс дархлаажуулж эхлэх талаар тодруулахад "Одоогоор нарийн тодорхой болоогүй байна" гэлээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?