ИХ БРИТАНИД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

2021-07-15  

 Их Британид нэг өдрийн дотор коронавирусийн халдварын 42 300 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд лхагва гарагт нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.

Их Британид коронавирусийн халдварын тохиолдол найман өдөр дараалан 30 мянгаас давсан байна. Албан ёсны статистик мэдээгээр нэг өдөрт 49 хүн нас баржээ. Сүүлийн 28 хоногт өдөрт 50 орчим нас баралт бүртгэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь "Дельта" хувилбар тархсантай холбоотой юм. Халдварын шинэ тохиолдлын бараг 100 хувийг энэ хувилбар эзэлж байгаа аж.

Вакцинжуулалтын үйл явц Их Британид үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус улсын насанд хүрсэн хүн амын 87.3 хувь буюу 46 сая орчим хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 35 сая орчим хүн буюу насанд хүрсэн хүн амын 66.4 хувь нь хоёр тунд бүрэн хамрагджээ.

 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /Skynews/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?