ӨНГӨРСӨН ХОНОГТ 1231 ХҮН КОРОНАВИРУС ИЛЭРЧ, 11 ХҮН НАС БАРЖЭЭ

2021-10-26  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1231 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон нутагт  бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн их буюу 93 тохиолдол батлагдсан байна. Харин сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байсан Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 11 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1 604 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 806 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8398 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?