ХЯТАДАД ДОТООДОД ХАЛДВАРЛАСАН 50 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2021-10-27  

Хятадын эх газарт мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 50 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 32 нь Өвөр Монголд, тав нь Гуйжоу мужид бүртгэгдсэн бол Шаньдун, Ганьсу мужид тус бүр дөрөв, Бээжин хотод гурав, Нинсяд хоёр тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын есөн тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс Шанхай хот, Гуандун мужид тус тус хоёр, Тяньжин хот, Ляонин, Фужян, Шаньдун, Гуанси мужид тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.

Харин халдварын сэжигтэй болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны өдөр тутмын мэдээлэлд дурдсан байна. 

Энэ сарын 26-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96899 тохиолдол илэрснээс 91320 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас барсан бол 643 хүн эмчлүүлж байна.

Мөн Хонконгт 12330 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16380 тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?