ХЯТАДАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ДОТООДЫН ГАРАЛТАЙ 59 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2021-11-02  

 Өчигдөр буюу 10-р сарын 31-ний өдөр эх газрын Хятадад COVID-19 халдварын 92 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 59 нь дотоодын гаралтай байв. Дотоодын халдварууд нь тус улсын арван мужид тархан бүртгэгджээ.

Тодруулбал, Хармөрөн мужид 27 /Харбин хотод 2, Хэйхө хотод 25/, Гансу мужид 10 /Ланжоу хотод 5, Теньшүй хотод 5/, бусад тохиолдол нь Хэбэй муж, Өвөр Монголын өөртөө засах орон, Нинся Хотонгийн өөртөө засах орон, Жөзянь, Шаньдун, Хөхмөрөн мужид бүртгэгдсэн тухай Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.

    Мөн өчигдөр эх газрын Хятадад коронавирусний шинж тэмдэггүй халдвар тээгч 24 бүртгэгдсэнээс 17 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

    Ташрамд дурдахад, Хятад улсад коронавируст халдварын нийт 97 243, нас барсан 4636 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: БЭЭЖИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?