"ASTRAZENECA" КОМПАНИ "COVID-19" -ИЙН ЭМЭЭ ЯПОНД ХЭРЭГЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

2022-06-10  

Их Британийн “AstraZeneca” эмийн компани “COVID-19”-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эсрэг биетийн эмээ Японд хэрэглэх хүсэлт гаргасан талаараа пүрэв гарагт мэдэгджээ.

“AstraZeneca”-гийн мэдээлснээр, энэхүү эм нь “COVID-19”-өөр хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлдэг байна. Тус компани “AZD7442” эмээ яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтээ Японы Эрүүл мэндийн яаманд пүрэв гарагт гаргажээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сар хүртэл явуулсан эмийн эмнэлзүйн туршилтад коронавирусээр халдварлаагүй 5200 орчим хүнийг хамруулжээ. Ингэхэд эм “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илрэх эрсдэлийг 77 хувиар бууруулсан бөгөөд үр зургаан сарын турш үйлчилсэн байна.

Мөн 2021 оны долоодугаар сар хүртэл явуулсан өөр эмнэлзүйн туршилтаар хөнгөн, дунд зэргийн шинж тэмдэг илэрсэн 900 гаруй хүнийг хамруулан судалжээ. Тэдэнд халдвар авснаас долоо хоногийн дотор эмийг уулгахад хүндээр өвчлөх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулсан байна.

“AstraZeneca”-гийн мэдээлснээр, эм мөн “омикрон” хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа нь тогтоогджээ. Мөн коктейлийг хорт хавдартай өвчтөнүүд зэрэг дархлаа нь суларсан хүмүүст урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэх боломжтой байна. АНУ, Европын орнуудад уг эмийг “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. 

Эх сурвалж: NHK

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?