ДЭЛХИЙ ДАЯАР "COVID-19" ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫН ТОО 600 САЯ ДАВЖЭЭ

2022-08-29  

 Дэлхий даяар илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын нийт тоо 600 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа.

Тус их сургуулийн мэдээллээр, дэлхийн хэмжээнд орон нутгийн цагаар ням гаргийн оройн 20 цагийн байдлаар халдварын 600 449 934 тохиолдол илэрч, 6 485 233 хүн халдвараар нас баржээ.

Улс орнуудаар авч үзвэл, АНУ-д хамгийн олон буюу 94 184 146 тохиолдол илэрч, 1 043 838 хүн нас барсан нь дэлхий даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын 16 хувьтай тус тус тэнцэж байна.

Тус улсын араас Энэтхэг /44 398 696 тохиолдол/, Франц /34 662 834 тохиолдол/ бичигдэж байна. Мөн Бразил, Герман, Их Британи, БНСУ, Италид 20 саяас дээш тохиолдол илэрчээ. 

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-ийн улмаас нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 15 хувиар, халдварын шинэ тохиолдлын тоо есөн хувиар буурсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн юм.

Гэсэн хэдий ч дэлхийн олон улс оронд коронавирусний тандалт судалгааны ажил хумигдаад байгаа тул шинээр илэрч буй тохиолдлын тоо бодит тоон үзүүлэлтээс хавьгүй бага байх магадлалтайг тус байгууллага анхааруулсан байна.

 

Эх сурвалж: ВАШИГТОН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?