Хөлбөмбөгийн фанатуудын хүсэн хүлээсэн 15 дахь удаагийн Европийн Хөлбөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн Франц улсад эхлэж Монголын цагаар 6-р сарын 11 -ний өдрийн 03.00 цагт нутгийн эзэд Францчууд Румыны багтай Евро-2016 нээлтийн тоглолтыг хийлээ. Эхний 45 минут тэнцээгээр өнгөрсөн. Тоглолтын 2-р үе харилцан ширүүн довтолж , 3 ч гоолыг үзэгчдэд бэлэглэв. Хоёрдугаар үед, 58 дахь минутад , булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Жиру мөргөж гоолдсоноор Францчууд 1:0 харьцаагаар тоглолтыг тэргүүлж, хөгжөөн дэмжигчдэдээ итгэл бэлэглэсэн. Харин тоглолтын 65 дахь минутанд , 16 дотор алдаа гаргасан тул Румынчуудад торгуулийн цохилт хийх эрхийг шүүгч олгосон нь тоглолтын харьцааг 1:1 болгоход хүргэсэн. Стансу хаалгачийг хуурч дөнгөлөө. Хоёр баг эвийн гэрээгээр өндөрлөх нь тодорхой боллоо гэж нийтээрээ хүлээн зөвшөөрсөн , сүүлийн минутанд Пает 16-ийн гаднаас гайхалтай цохилт хийж гоолдсоноор ялалтыг "булаан авлаа" . Энэ бол 89 дэх минут байлаа. Пает " Надад чи ийм нэгэн гоолыг хийх болно гэж урьдчилан хэлсэн бол би хэзээ ч итгэхгүй байлаа" гэж тоглолтын төгсгөлд хэллээ. Ийнхүү нутгийн талбай Францчуудад ээлтэй байлаа.
Тоглолтын тойм
Спортын сурвалжлагч Э.ЦЭНД