МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨНД : НҮБ-ЫН ЦАГДААГИЙН АЛБАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АНХНЫ МОНГОЛ ЦАГДАА Б.ЭРДЭНЭДАЛАЙ ОРОЛЦЛОО

2016-07-21  

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын түүхт 95  жилийн ойг тохиолдуулан “Миний ажлын өрөө” булангийнхаа зочноор Эрүүгийн Цагдаагийн газрын 5-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Байгалийн Эрдэнэдалайг урьлаа.

Б.Эрдэнэдалай нь Монгол улсаас анх удаа НҮБ-ын Цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэхээр тэнцсэн хоёр албан хаагчын нэг юм. Дашрамт дурдахад НҮБ-ийн цагдаагийн байгууллага нь 193 гишүүн оронтой. Эдгээр орднуудаас НҮБ-ын цагдаагийн албанд 48 орны цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа. Манай улсын хувьд  49 дахь орон болж байна.

Түүний өрөө маш энгийн юм. Хэргийн материалаа хадгалах сеп, ажлын ширээ, сандал. Бичиг хэргийн хэрэгсэлүүд. Энэ орчин хоосон хөндий гэхээсээ илүү зөвхөн ажлаа л хийж, алдаж оносон  хэн нэгний асуудлыг чин шударгаар мөрдөн илрүүлэх тийм л орчин байлаа.

Тэрээр ч мөн манай өрөөнд орж ирж байгаа хэн ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн ч бай үгүй ч бай энэ өрөөнөөс түгшүүр дарамтыг мэдрэх бус шударга үнэний төлөө л энд орж ирсэн гэдгээ мэдрээсэй гэж бодож цомхон албан ёсны  энгийн  байхыг хичээдэг. Цагдаагийн албан хаагчын өрөө хэтэрхий тансаг байх нь  зохимжгүй гэж би боддог гэлээ.

Өрөөнийхөө хананд байрлуулсан  цөөн хэдэн өргөмжлөл батламжууд нь түүний ажил мэргэжлийн ур чадвар, цагдаагийн байгууллагын  үйл ажиллагааны цар хүрээг бэлхнээ илтгэж байна.

Энэхүү гэрчилгээ бол НҮБ-ын цагдаагийн албанд явах сургалтад суун тэнцсэн батламж

 

 

 

 

 

Зөвхөн сургалтад суугаад зогсохгүй НҮБ-ын цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэх хүмүүсийг сонгон шалгаруулах баг тухайн оронд нь ирж шалгалтыг авдаг. Үндсэн шалгалт нь 

Нэгдүгээрт НҮБ-ыг мэдээллээр бүрэн ханган өндөр хэмжээний англи хэлний мэдлэгийн шалгалт.  

Хоёрдугаарт Авто машин жолоодох ур чадвар өндөр байх ёстой. Ялангуяа Африкийн орнуудад нөхцөл байдал хүнд тул авто машин жолоодох ур чадвар сайн байх ёстой.

Гуравдугаарт галт зэвсгийг бүрэн эзэмшин байх ёстой. Тухайн ажиллагааны нутагт дэвсгэр дээр өөрийгөө болон бусдыг бүрэн хамгаалах чадвартай байх ёстой.

Үндсэн гурван том шалгалтыг НҮБ-аас томилогдсон сонгон шалгаруулалтыг баг нь ирж авч тэнцсэндээ туйлын баяртай байгаа. Манай орны хувьд маш олон жил НҮБ-д хандан хүсэлтээ тавьж байгаад энэ жил НҮБ-ийн цагдаагийн албанаас нааштайгаар хүлээн авсан. Үүн дээр манай удирдлагуудын хүчин чармайлт маш их байсан. Хууль зүйн яам, манай удирдлагууд хүсэлт явуулсны үндсэн дээр НҮБ-аас шалгалтын баг ирсэн. 

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манай энхийг сахиулагчид  2002 оноос хойш оролцож өнөөдрийн байдлаар 13000 гаруй хүн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод байна. Монгол улс өнөөдөр НҮБ-д цэрэг армийн чиглэлээрээ маш өндрөөр үнэлэгдсэн хамт олон болсон.

Харин НҮБ-ын Цагдаагийн албанд Монгол хүн өмнө нь орж ажиллаж байгаагүй энэ хүндтэй албанд орж ажиллахаар болж байгаадаа маш их баяртай байгаа. НҮБ-ын цагдаагийн алба нь дэлхийн халуун цэг болсон орнуудад энхийг сахиулж байгаа  цэрэг арми хамгаалалтаа авсан дүрвэгсдийн хотхонд нь гэмт хэрэг зөрчилтэй тэмцэж байгаа тухайн орны цагдаагийн албаныханд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг тэднийг сурган дадлагажуулах ажил хийдэг.

 

ЦЕГ-ын 2015 оны " Ажил, мэргэжлийн шилдэг мөрдөн байцаагч" өргөмжлөл

 

 

 

 

 

 

 

"Цагдаа-95" цогцолбор тэмцээнд амжилттай оролцож " Албан хаагч" -ийн хувийн дүнгээр дэд байр эзэлсэн өргөмжлөл

 

 

 

 

Цагдаагийн байгууллага боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр хир анхаарч байна вэ?

Цагдаагийн байгууллагын зүгээс алба хаагчдаа сурган дадлагажуулах мэргэшүүлэх, ялангуяа  гадаадад энэ шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чиглэлээр богино хугацаанд дадлагажиж энэ төрлийн гэмт хэргийг нийт нийгмийг хамрахаас нь өмнө таслан зогсоох чиглэлээр илүү их анхаарал тавьж ажилладаг.

Хар тамхитай тэмцэх тасагт ажиллаж байгаа миний хувьд бол Япон, Колумб, Перу, Тайланд гэсэн орнуудад Мэргэжил дээшлүүлсэн байгаа.

Мөн би өөрийн зардлаар АНУ-д мастерын зэрэг хамгаалсан. Гадаад улс орнуудад энэ төрлийн гэмт хэргүүдийг хэрхэн илрүүлж таслан зогсоодог вэ? гэсэн тал дээр тодорхой түвшинд мэргэшсэн. Одоо НҮБ-ийн цагдаагийн албанд орж ажиллах нь бусад орны цагдаа нартай мэдлэгээ хуваалцах тэднээс суралцах сайхан боломж нээгдэж байна.

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн үйл ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байна вэ?

Цагдаагийн байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн гурван чиг үүрэгтэйгээр үүрэг гүйцэтгэдэг. Үүний хамгийн мэргэжлийн гэж хэлж болох гэмт хэрэгтэй тэмцэх салбарт ажиллаж байна. Эрүүгийн Цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэст харьяалагдан ажиллаж байна. Хар тамхитай тэмцэх хэлтэс нь 2010 онд байгуулагдсан. Түүнээс хойш харьцангуй шинэ төрлийн гэмт хэрэг гэгддэг хар тамхитай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн нэгж байгаа.

Манай тасаг хамт олон бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хурдан хугацаанд мэргэшиж байгаа хамт олон байгаа. Хар тамхины гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд жил ирэх тусам үйлдэгдэж байгаа тоо өссөн. Үйлдлийн арга барил маш нарийн зохион байгуулалтай болж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, таслан зогсоох чиглэлдээ илүү мэргэшсэн. Үүн дээр нэмж хэлэхэд хар тамхитай тэмцэнэ гэдэг ганцхан цагдаагийн байгууллагын ажил биш. Маш олон байгууллаа хамтын ажил байдаг. Түүний зөвхөн нэг хэсэг нь болсон илрүүлэх таслан зогсоох арга хэмжээг авч  мэргэшин ажиллаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны байдал ямар байна. Хэрэг бүр дээр ороод шалгаад явж байхад  танд ямар эмзэглэл төрдөг вэ?

Хар тамхины гэмт хэрэгт 17-35 насны буюу ид хийж бүтээн насны залуус холбогдож байна. Бид бол тодорхой хэмжээнд дэлхий нийтэд энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа, яаж бууруулж байгаа тэр бүхий л аргыг ашиглан ажиллаж байдаг. Хар тамхины хэргийг мөрдөн шалгаж байхад Монгол хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаад их эмзэглэж харамсаж явдаг.  Монгол хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байх асуудал биш, маш их хор уршигтай. 

Цагдаагийн албан хаагчийн ажил мэргэжлийг ойлгон хүндэтгэж, ар талыг тань дааж явдаг гэр бүлээ танилцуулахгүй юу ?

Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг. Цагдаагийн байгууллагын алба цаг наргүй өндөр хариуцлагатай алба. Ар гэрийн маань найдвартай ар тал болж ажил мэргэжлийг маань ойлгож явдаг сайн ханын маань түшиг тулгуур. Миний ажил мэргэжилдээ гаргаж байгаа амжилт бүрийн цаана ханийн минь хөдөлмөр, сэтгэл, зүтгэл тэвчээр бүхэн шингэсэн. Өнөөдөр намайг энэ зэрэгтэй албан хаагч болоход ч нөлөөлсөн. Бараг миний туслалцаагүйгээр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж түшиж тулж явдаг ханьдаа энэ завшааныг ашиглаад чамдаа хайртай шүү гэж хэлмээр байна. 

Монголын цагдаагийн байгууллагын хэтийн хөгжилд таны оруулах хувь  нэмэр?

95 жилийн түүхтэй Монголын улсын гэмт хэрэгтэй тэмцэх ууган байгууллагуудын нэг цагдаагийн байгууллага нь энэ үүргээ үеийн үед онц сайн биелүүлж ирсэн. Ирээдүйд дэлхийн цагдаагийн байгууллагуудын чиг хандлага ямар байна тэр чиг хандлагатай хөл нийлүүлэн ахлах  цагдаагийн байгууллага байгаасай гэж боддог. Миний хувьд дэлхийн хэмжээнд анх удаа Монголын цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа энэ ажилд орж байгаа маань цагдаагийн байгууллагын хөгжилд оруулж байгаа бага ч гэсэн хувь нэмэр. Хичээх болно.

Яг энэ цаг мөчид 95 жилийн ой тохиож байна. Баярын сэтгэгдлээ хуваалцаач

Түүхт 95 жилийн ойгоо тохиолдуулаад цагдаагийн байгууллагуудад үеийн үед ажиллаж байсан ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа мөрдөс нэгт ахан дүүстээ цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

  ЯРИЛЦСАН Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ЦАГДААГИЙН НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВАА ЭРХЭМ ТАНД БАЯР ХҮРГЭЕ. 2016-07-21
Khishigee:Dalai ahdaa ajlin amjilt hvsie mundag shvv 2016-07-22
Khishigee:Dalai ahdaa ajlin amjilt hvsie mundag shvv 2016-07-22
zochin:ene hun shine uud haalgiig tsagdaagiin alband neej bgaa n saihan hereg.albaa ner turtei amjilttai guitsetgeerei amjilt 2016-07-22
tsagdaa:NAIZDAA AMJILT HUSIE MUNDAG SHUU AAAAIIN ☺ 2016-07-24
Tuga:And mini chamaar baxarxaj bn shuu! Chicago misses you bro! 2016-07-25
zochin :ene huuhemseg garuuu za amjilt husie 2016-07-25
suren:Goy bnaoo goy dvv ajiliin amjilt 2016-07-25
Irgen:Ingej ger buliinhee zurgiig hurtel taviulj baidag.. mergejliin bish l bn daa !!! Сеп gj neeree yu bilee Л.Гантуяа ? kkk 2016-07-26
zochin:husguliin huu nutgiihan ni baharhaj bga. amjilt husey 2016-07-26
soko:sn bnaa. bayr hurgii. 2016-07-26
sodonbayarb:nutgiinhaa duud bayar hurgej amjilt husye 2016-07-27
zochin:ene hun shine uud haalgiig tsagdaagiin alband neej bgaa n saihan hereg.albaa ner turtei amjilttai guitsetgeerei amjilt 2016-08-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?