ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН УНГАР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2016-10-13  

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 2016 оны 10-р сарын 10-ны өдөр Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Унгарын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайд Петер Сияяарто, Унгарын Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Нади, “Экзим” банкны дэд ерөнхийлагч Андраш Пушкаш нартай уулзалт хийж хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Уулзалтын хүрээнд хоёр орны эртний найрамдалт харилцааны илрэл болсон “Биокомбинат” ТӨҮГ-ийг Унгар Улс, Монгол улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын нэн хөнгөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлж, ажлыг яаравчлах талаар ярилцаж, Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг байгуулан ажиллах, Монгол улсын хүнсний үйлдвэрлэлд Евро-стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, чацаргана зэрэг бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судлах, Монголын хөдөө аж ахуйн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах, Монгол улсаас Унгар улсад тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутныг хөдөө аж ахуйн чиглэлээр түлхүү сургах зэрэг асуудлуудыг ярилцсан байна.Уулзалтын төгсгөлд ажлын айлчлал өндөр үр дүнтэй болсон гэж талууд онцоллоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?