ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БААЗ ТАРИАЛАНЧДЫГ ТЕХНИК ХЭРЭГСЭЛЭЭР ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2016-10-26  

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай газар дээр очиж танилцлаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн болон нефтийн бааз тариаланчдыг техник хэрэгслээр хангах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг эд ангийг сэргээн засварлах чиглэлээр ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Токарын цех, Моторын цех, Мужааны цех, Цахилгааны цех, Хүлэмжээр орж нөхцөл байдалтай танилцаж Тариалан эрхлэлтийг дэмжих сан, үйлдвэрлэлийн болон нефть баазын удирдлага, ажилтнуудтай уулзалт зохион байгуулсан юм. 

Уулзалтын үеэр Тариалан эрхлэгчдийг дэмжих явцад Хөдөө аж ахуйн зарим техник тоног төхөөрөмжийг тариаланчдад хүргэхэд төсвийн мөнгөөр авсан техник тоног төхөөрөмж борлуулахад бэрхшээл тулгардаг гэдгийг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийнхан онцоллоо. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус баазад ирсэн зарим тоног төхөөрөмжийг ил байлгаснаас зэвэрч ашиглахад хүндрэлтэй байдал үүссэн байна. Тиймээс Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн Үйлдвэрлэлийн баазын шинэ удирдлага ажилтнууд хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг төрөлжүүлэн граж, агуулахад байршуулжээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн уулзалтын төгсгөлд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Үйлдвэрлэлийн бааз тариалан эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуй техник төхөөрөмжийг авах боломж, мэдээллээр тасралтгүй хангаж хамтран ажиллахын үүрэг болгосон юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?