475.8 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВЛАА

2016-11-16  

2016 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 475.8  мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5  мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус  хураан аваад байна.  

Хураан авсан үр тариа цэвэр жингээр 431.9 мянган тонн бөгөөд, үүнээс дараа онд тариалах үрэнд 43.9 мянган тонн, улсын үрийн нөөцөд 1.6 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.9 мянган тонн, ТЭДС-д 64.9 мянган тонн, гурилын үйлдвэрт 258.3 мянган тонн, борлуулалтын шатандаа 37.9 мянган тонн байна. 

Хүнсний буудай нөөц 360.3 мянган тонн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар байна. 

Ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тонн  хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна гэж үзэж байна.  

Ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг оролцуулах зорилгоор нийтэд хандсан урилга гаргаснаар нийтдээ 2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд гэрээгээр ажиллаж ургац хураалтын ажилд томоохон дэмжлэг үзүүлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?