ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2016-11-16  

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле энэ сарын 14-19-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад албан ёсны айлчлал хийж байна.

Уг айлчлалын хүрээнд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Блезертэй уулзаж   цаашид ХХАА-н салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.

Мөн ХАА-н даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниудтай уулзалт хийх, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх, Холбооны сортын агентлагтай уулзалт зохион байгуулах, 2017 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцоно. 

Түүнчлэн Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны хуралд оролцож төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?