УРИАЛГА

2016-11-17  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өдрүүдэд антибиотикийн эмийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Антибиотикийн тэсвэржилтийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн мэргэжилтэн, малын эмч, малчин, бодлого боловсруулах үүрэгтэй хүмүүс, олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэн зохион байгуулж байна.   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оны тавдугаар сард зохион байгуулсан 68 дахь удаагийн ерөнхий ассамблейгаар антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталсан.

Энэ төлөвлөгөөний гол зорилтуудын нэг нь үр ашигтай харилцаа холбоо, боловсрол, сургалтаар дамжуулан мэдлэгийг олгох антибиотикийн тэсвэржилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сайжруулах явдал юм.

Энэ жилийн арга хэмжээ “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” уриан дор зохион байгуулагдаж байна. Урианы гол санаа нь антибиотик бол хүн төрөлхтөн бид бүгдэд олдсон үнэ цэнэтэй баялаг бөгөөд үүнийг хамгаалах нь нэн чухал юм гэсэн утга санааг агуулсан юм. Нянгийн гаралтай халдварын үед зөвхөн малын эмчийн зааврын дагуу антибиотикийг хэрэглэх. Антибиотикийн эмийг бусдад дамжуулах болон дараа хэрэг болно гэж хадгалах, эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу хэрэглэх нь туйлийн буруу хандлага юм.

Төрийн болон хувийн хэвшлийн хөдөө аж ахуйн байгууллага, мал эмнэлэг, малын эмч, мэргэжилтэн, малчин та бүхэн “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” энэхүү уриалгыг ойлгон дэмжиж үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна.

 

 

Эх сурвалж : Хүнс,Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?