“МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-НД АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2016-12-02  

Өвөлжилтийн нөхцөл байдал, тус салбарын зүгээс авч хэрэгжүүлж буй ажлын талаар өнөөдөр /2016.12.01/ ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн  байна.  

УЦУОШХ-ээс Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Мөн нийт сумын өвс нөөцийн тэжээлийн бүрдэлт 50.7 хувьтай, аймгийн хэмжээнд 75 хувьтай байгаа  бөгөөд цаг агаарын мэдээгээр 12 дугаар сарын дундаас хойш хүйтэн өдрийн үргэлжлэх тоо нэмэгдэх төлөвтэй байна. Өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай давах, өвс тэжээлийн нөөцийг нөхөж, яаралтай бүрдүүлэх албан  даалгаврыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  аймгуудад хүргүүлсэн байна.

ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш “Өвөлжилтийн нөхцөлтэй уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг яамны зүгээс яаралтай авч байна. Тухайлбал, хилийн зурвас, тусгай хамгаалалттай газарт мал өвөлжих, хаваржих нөхцөлийг хангаж өгч байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “малчдад туслах сайн санааны  аян”-ыг эхлүүлсэн. Үүнээс хойш Төрийн болон төрийн бус байгууллагууд олноор санаачлага гаргаж, дэмжиж байна.  Манай яамны хувьд нэг өдрийн цалингаараа хандив өргөсөн. Бөхийн холбоо, Морин спорт уяачдын холбоо, нутгийн зөвлөлүүд  зэрэг санаачлагатай, нийгмийн хариуцлагатай  байгууллагууд хамтран ажиллаж байна.  Мөн малчдад нэн тэргүүнд шаардлагатай тусламжийн судалгаа гаргаж байна. Та бүхэн “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэхийг хүсвэл ТӨРИЙН САН БАНК- МХСНС 900019416 тоот дансанд хандив өгөх боломжтой. Мөн ХХААХҮЯ-нд шуурхай штабын   262835 тоот утас ажиллаж байна. 

Үүнээс гадна өвөлжилттэй холбоотойгоор яамны зүгээс орон нутагт тодорхой чиглэл өгч байна. Нэн тэргүүнд мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлж, орон нутгийнхаа цэцэрлэг, сургууль, эмнэлгийн дараа оны 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хэрэглэх махны нөөцийг бүрдүүлэх чиглэл өгсөн”  гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
инээд клуб:социализмын хөдөө аж ахуйн арга хол явах уу.. 2016-12-02
Гэрэлчулуун:Яагаад байж болохгүй гэж. Сэтгэл байвал бүх зүйл бүтдэг хорвоо. Дэмжинээ 2016-12-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?