МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ БУЛАНГИЙН ЗОЧИН : ТӨРИЙН СОЁРХОЛТ, ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН "МОНЭНЗИМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.АГИЙМАА

2016-12-09  
Энэ удаагийн зочноор амьтан, ургамлын гаралтай байгалийн түүхий эд боловсруулж, эм, био бэлдмэл, сувиллын хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монэнзим” ХХК-ний гүйцэтгэх захирал Ч. Агиймааг урьсан юм. 40 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэж буй Монэнзим компанийг удирдаад яг 6 дахь сартайгаа золгосон байна. Агиймаа маркетингийн менежер, бизнесийн удирдлагаар АНУ-д мэргэжил эзэмшсэн шилдэг удирдагчийн нэг юм.

Манай компани анх 1976 онд байгуулагдсан. "Мах комбинат”-ын харъяа Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байсан. Хожим “Мах комбинат”-аас салж “Монэнзим” ХХК болж эм, био бэлдмэл, сувиллын хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр болсон.

1991 онд “Панкипсин” гэдэг бүтээгдэхүүн маань төрийн соёрхол хүртэж, Олон улсын байгууллагуудаас нэлээд хэдэн шагнал хүртэж байсан. Энэ бүтээгдэхүүнийг гадаадын орнууд Үхэр, Гахайн нойр булчирхайгаар хийдэг бол Монголд анх удаа Хонь, Ямааны нойр булчирхайгаар үйлдвэрлэж, шинэ технологи гаргаж ирсэн юм.

Одоогоор гоо сайхны “Мишээл”, “Залуус” гэсэн брэнд иж бүрдэл, эмчилгээний зорилгоор “Бутапсин”, “Гликовит”, “Панкипсинтай тосон түрхлэг”, “Чага”, “Барагшун”, “Гүүний хуурай саам” гэх мэт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа.

Шинэлэг бүтээгдэхүүний хувьд Барагшунтай шахмал шампунь үйлдвэрлэхээр туршилтийн шатанд явна. Энэ бүтээгдэхүүний онцлог нь үсний уналт, хугаралтыг зогсоох, үсийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн байгаа юм. Мөн шахмал гэдгээрээ онцлог хэмээн байгууллагынхаа хөгжлийн түүх, өнөөгийн үйл ажиллагааг товч танилцуулснаар Миний ажлын өрөө булангаа эхэлж байна.

Ажлын өрөөнд маань ихэвчлэн ажилтай холбоотой бичиг цаас, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийн дээж, шагнал урамшуулал, дурсгалын зүйлс байдаг. Байгууллагын маань. Хоймортоо залдаг.

 

Шилэн дотор байгаа уургийн бүтцийг бэлгэдсэн утгыг илэрхийлсэн.

Улаан өнгө нь уурган дотор байгаа төмөртэй хэсэг Альбумин гэдэг үүнийг төлөөлүүлж дүрсэлсэн.

 

 

 

Зураг түүх өгүүлнэ гэдэг. Монэнзим компанийн гол нэрийн бүтээгдэхүүн болох гүүний хуурай саамыг 7 жилийн турш, 10 хувилбараар туршиж байж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ үйлдлийг харуулсан манай эрдэм шинжилгээний ажилтан н.Оюуннэмэхийн фото.

Манай бүтээгдэхүүн бол амьд, байгалийн гаралтай түүхий эдээс үүсэлтэй гэдгийг гэрчилсэн фото. Гүүний хуурай сүүний түүхий эдийг бэлдэхэд, зун намрын 3-4 сар л байдаг. Маш хязгаарлагдал богино хугацаанд, түүхий эдээ бэлддэг гэсэн үг.

Энэ зургийн хувьд малчид зэлэн дээрээ гүү сааж байгаа юм. Гүүний саамаа зэлэн дээрээс нь авч үйлдвэрлэлээ явуулдгийг баталсан зураг л даа.

 

 

 

Энэ бол Болгарын фестивалиас олгосон алтан медаль.

 

 

 

 

 

 

Дотооддоо ч, Нийслэлийн захирагчийн алба, ХХААҮЯ, МХАҮТ-аас зохион байгуулдаг уламжлалт " Улаанбаатар түншлэл”-ээс олон шагнал авснаас " Мишээл” брэнд маань 2016 экспортын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.

Олон шагнал дотроос хамгийн үнэ цэн бүхий диплом. 1984 онд, Цэдэнбал даргын гардуулсан диплом , мөнгөн шагнал. Бодвол, Ю.Цэдэнбал даргын сүүлчийн шагнал ч байж мэдэх юм.

 

Улаанбаатар түншлэл" үйл ажиллагаанаас анх 1989 онд шагнал хүртэж байжээ. MICS гэсэн бичигтэй өргөмжлөл бол "Гүүний хуурай саам” бүтээгдэхүүнд органик бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрч олгосон олон улсын шагнал юм.

Өмнөд болон Хойд Солонгост болсон үзэсгэлэнгээс олгосон шагнал. 1970 аад он. Ижилхэн байгаа нь сонирхол татдаг.

МХАҮТ-ын "Үлэмжийн чанар" батламж нь. Олон жилийн турш шалгарсан, найдвартай бүтээгдэхүүнд өгдөг батламж. 

“Панкипсин”-аараа энэ шагналыг 5 жил дараалан хүртсэн байдаг.

Нийслэлийн 370 жилийн ойгоор Монэнзим компанид олгосон Гранпри цом, Хүндэт өргөмжлөл. "Улаанбаатар түншлэл” ийн дээд шагналыг нийтдээ 6 удаа хүртсэн.

Манай байгууллага 1989 онд МХАҮТ-ын жинхэнэ гишүүн болсон. Энэ бол үнэмлэх нь. 1989 оноос эхлэн гадагшаа худалдаа хийхээр тэмүүлэх болсон гэсэн үг. Бүгдийг нь өрөөндөө байрлуулах боломжгүй. Манай бүтээгдэхүүний тухайд, Шагналын хур их буудаг.

Эхний түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголдоо бэлтгэж, Монголдоо үйлдвэрлэдэг. Хэнээс ч, хаанаас ч хамаардаггүй онцлогтой. Жишээ нь : Саамыг гүүний зэлнээс, "Гилковит” гэхэд монгол үхэрний нүднээс, "Чага”-аа Монголын ойд ургасан мөөгөөр бэлтгэнэ. “Барагшун” Монгол алтайд байгаа барагшунаар хийнэ. Гэтэл зарим компаниуд гаднаас шуудайтай зүйл оруулж ирээд жижиглээд зардаг. Үүнийг Монголд үйлдвэрлэсэн гэхэд хэцүү биз дээ.

Бидний бас нэг зорилго бол бүх шатандаа Монголынхоо компаниудтай хамтарч ажиллах юм. Энэ ч утгаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямд, чанар сайн байдаг гэж Агиймаа захирлын үгээр Миний ажлын өрөөгөө өндөрлөе.

 

 

 

ЯРИЛЦСАН Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга