УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР МАНАЙ УЛС 61,5 САЯ ТОЛГОЙ МАЛТАЙ БОЛЛОО

2016-12-28  

Малын тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст мал сүргийн нийт дүн 61542 мянган толгойд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 9.9 хувь буюу 5562.3 мянгаар өссөн үзүүлэлттэй байна.

Урьдчилсан дүнгээр адуу 3634.9 мянга, үхэр 4080.3 мянга, тэмээ 401.3 мянга, хонь 27853.4 мянга, ямаа 25572.2 мянгад хүрчээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.9, үхэр 6.6, тэмээ 0.7, хонь 45.3, ямаа 41.6 хувь тус тус эзэлж байна.

Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор аймгууд хамгийн олон мал тоолуулсан байна. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр зэрэг 18 аймаг, Улаанбаатар хот малаа таван төрөл дээр өсгөжээ.

2016 оны жилийн эцэст малын тоо 61542,0 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 5562,3 мянган толгой буюу 9,9 хувиар өслөө. Энэ жил манай улс 61,5 сая толгой малтай боллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?