ХАА-Н ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗЭЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ХУДАЛДАН АВАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-01-10  

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Тодруулбал, 2016 оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол-Беларусийн Хүнс, хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар хурлаар гаргасан хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016-2018 онуудад хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцмэн юм. 

Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүдэд Беларусийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийн талаар хэлэлцэж тохиролцлоо.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын IV  хуралдааныг ирэх гуравдугаар сард Минск хотноо зохион байгуулахаар талууд тохиролцсон юм.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?