ОРГАНИК ТЭМДГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ, ТУРШЛАГА СУДЛАХААР ЯРИЛЦЛАА

2017-01-10  

ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кэтрин Арнольдыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тодруулбал, Их Британи Улстай органик тэмдгийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллаж туршлага судлах талаар ярилцлаа.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зөвшөөрөгдөх бодисын жагсаалт болон каталоги боловсруулахад Их Британи Улсаас техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаа талаар санал тавьсан бөгөөд Элчин Сайд Кэтрин Арнольд нааштайгаар хүлээн авч цаашид хамтран ажиллахаар тохиролцов.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?