МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООГООД БАЙНА

2017-02-03  

Сүүлийн үед мал амьтны гоц халдварт өвчин ихсэж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэйн майхан” гэдэг газар малчин Б-н 13 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.26-ны өдрийн 17-296 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож сумын Засаг даргын 2017.01.26-ны өдрийн А/32 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.02.02-ны өдрийн байдлаар хяналтын 1 цэгт, 16 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 88 өрхийн 19483 хонийг вакцинжуулж, 13 хонийг устгасан байна.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот багийн “Цөөвөрт” гэдэг газар малчин Г-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.02-ны өдрийн 642дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Самгадын элст хошуу” гэдэг газар иргэн Б-н нохойруу үнэг дайрч үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.01-ний өдрийн 17-55 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/10 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогдсон байна. Онцгой байдлын газраас мал амьтны гоц халдварт өвчин гарсан газруудад  хорио цээрийн дэглэм тогтооноод байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ : ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Энэ ямар их өвчин гарч байнаа. Өдийд биш уул нь хавар намарт их өвчин гардаг байсан санагдана. 2017-02-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?