П.СЭРГЭЛЭН ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-02-03  

Өнөөдөр /2017.02.03/ ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд П.Сэргэлэн элчин сайд Масато Такаокад Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах болсонд баяр хүргээд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн зорилтын талаар товч мэдээлэл өгөв. Мөн Монгол Японы хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны түүхээс товч танилцуулж, цаашид салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдыг дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Япон Улсын Шизүока, Хоккайдо мужуудтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулан хамтран ажиллаж байгаа ба уг хамтын ажиллагаа нь өргөжин аймаг, орон нутгийн төвшинд хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг хоёр тал сайшаав.

Уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засгийг олон тулгуурт болгох, ялангуяа  уламжлалт, суурь аж ахуй болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мал эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг  хэрэгжүүлэх тал дээр санал нэгдэв.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017- 2021 онд хөгжүүлэх “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулах ажлын хүрээнд Японы талаас ирүүлсэн “Мандах” хөтөлбөрт Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарсан тухай дурдаад “Дунд хугацааны хөтөлбөр” болон “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Элчин сайдыг дэмжин ажиллахыг хүслээ.

Цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, бэлтгэх, дадлагажуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлон хэллээ.

 

ЭХ СУРВАЛЖ : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?