УЛСЫН ХЭМЖЭЭНД 45 БАТАЛГААЖСАН ҮҮЛДЭР, ОМГИЙН МАЛЫГ ӨСГӨН ҮРЖҮҮЛЖ БАЙНА

2017-03-29  

Дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн явц, түүнд шаардагдах түүхий эдийн шаардлагаас хамаарч нарийн нарийвтар ноост хонь, цагаан ноолуурын ямаа, самнасан сарлаг, торомны ноос нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлын 10 хүрэхгүй хувийг хангаж байгаад дүгнэлт хийж “Малын чанар сайжруулах” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хүрээнд “Малын чанарыг сайжруулах  жил” сэдэвт зөвлөлдөх уулзалт ХХААХҮЯ-ны  хурлын танхимд  боллоо.

Зөвлөлдөх уулзалтад ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,  салбарын эрдэмтэд, ахмад мал зүйчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Зөвлөлдөх хэлэлцүүлгээр “Малын чанар сайжруулах” хөтөлбөрт санал авч оролцогчид салбар хуралдаанаар хэлэлцүүлэг хийсэн бөгөөд  гаргасан шийдвэр, дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайдад танилцууллаа.

Мөн зөвлөлдөх уулзалтаар “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслийн талаарх танилцуулга, “Малын чанар сайжруулах төсөл хөтөлбөр”, “Үржлийн шилмэл сүрэг” хоршооны үйл ажиллагаа,  “Малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга зам, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдав.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын хэмжээнд 45 баталгаажсан үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлж байна. Эдгээр үүлдэр, омгийн мал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт харьцангуй жигд тархалттай байдаг боловч тодорхой ашиг шимийг чиглэл, онцлогоос шалтгаалан өөр, өөр бүс нутагт цөм сүрэг үржүүлэгдэж байна. Малын төрлөөр авч үзвэл адууны  4, тэмээний 4, үхрийн 4, хонины 22, ямааны 11 үүлдэр омгийн малыг Монгол Улсын хэмжээнд бие даасан үүлдэр, омгоор баталгаажуулсан байдаг байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пэрэнлэй:Манай хөдөө аж ахуйн яам зөв ажиллах гээд л байна даа. Болж өгвөл малын удмын санд анхаарах их чухал байна 2017-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?