“СҮҮНИЙ САЛБАРЫН ИРЭЭДҮЙН БОЛОМЖУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-03-30  

Европын сэргээн босголт хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа “Сүүний фермерүүдийг чадавхижуулснаар сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд “Сүүний салбарын ирээдүйн боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг 2017.03.30 өнөөдөр  боллоо.

 

Хэлэлцүүлэгт   ХХААХҮЯ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох үг хэллээ. Тэрээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулахаар “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. Манай яамны зүгээс “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өргөн хүрээнд авч үзэж, мах, сүүний үнэ цэнийн сүлжээг баримтлан мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариалан, үйлдвэрлэлийг дэмжих, мах, сүү бэлтгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ болон экспортыг нэмэгдүүлэх гэсэн зорилтуудын хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Та бидний өнөөдөр хэлэлцэх асуудал “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд дэвшүүлсэн зорилтуудтай уялдаж байна. Улс орны нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй, хөдөлмөрийн багтаамж ихтэй, гэвч байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалсан эрсдэл харьцангуй өндөртэй манай хөдөө аж ахуйн салбар, түүнд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах шаардлага тулгарч байгааг” онцлон хэлэв.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.    

 

 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
suren:suunii ayn tegeed her ywj baigaa yum boldooo odoogoor medegdeh yum alga l bna 2017-03-30
zochin:suunii chigleliin erchimjsen aj ahui heregtei gj bodoj bna 2017-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?