ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017-03-31  

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хэнтий аймагт ажиллалаа.  Тэрээр Хэнтий аймгийн ХХАА-н газар болоод Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаатай танилцав. ХХАА-н газрын дарга Ж.Энх-Амгалан газрын үйл ажиллагаа болон мал төллөлт хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Хэнтий аймгийн хувьд энэ жил өвөлжилт нэлээд хүнд буюу  12 суманд зудархуу, 3 суманд зудтай  байсан байна. Одоогийн байдлаар мал төллөлт төллөвөл зохих 1,7 сая хээлтэгчийн 5.5 хувь буюу 98.1 мянган толгой мал төллөж, 97.8 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 99.7 хувьтай байна.  Мөн   энэ жил Хэнтий аймагт 30 орчим мянган га-д тариалалт хийхээр  бэлтгэл ажил хийгдэж байна.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  “Яамны зүгээс 2017 оныг малын удам угшлыг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд бодлогын ажлууд хийгдэхээр салбарын эрдэмтэд, өмнө нь ажиллаж байсан ахмадуудтай уулзаж санал бодлыг тусган ажиллаж байна.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хүрээнд ХХААХҮЯ-наас 2016-2020 онд  “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” гэсэн зорилт тавьсан. Зорилтын хүрээнд “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр ”, Малын удам угшлыг сайжруулах дэд хөтөлбөр, “Мах, сүүний аян”, “Атрын III аян” зэрэг  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Тийм ч учраас орон нутгийн ХХАА-н газрууд салбарын  бодлоготой үйл ажиллагааны зорилго зорилтуудтай уялдуулж төлөвлөгөө боловсруулж  ажиллах ёстой. Хариуцлага хяналтыг сайжруулж ажиллах нь чухал.  Та нарын итгэл зүтгэл, мэдлэгээс их зүйл шалтгаална. Хурдтай ажиллах ёстой. Гэхдээ алдаа гаргаж болохгүй” гэв.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн маргааш Дорнод аймагт ажиллана.

 

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?