Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ /

2016-02-26  

Мөнгө бий болгох , мөнгөний урсгалыг өөртөө татах. Энэ бол компанийн төдий ажил биш юм. Энэ бол бодлого юм. Бодлогыг хэрхэн яаж боловсруулж, түүнийгээ оновчтой үр дүнтэйгээр яаж хэрэгжүүлж болохыг Солонгосын жишээнээс харж, суралцах хэрэгтэй болжээ. Солонгосчууд Монголд мөнгө үрдэггүй гэх нь бий. Тэд, үндэснийхээ КАЛ-ын нислэгээр зорчдог. Сүнжингранд ч юмуу, өөрсдийнхөө хөрөнгө оруулалт бүхий зочид буудалд буудалладаг. Солонгос хоолныхоо газарт хооллодог. Өөрсдийнхөө унаа тэргээр хөдөө хээр гардаг. Хоёрхон зүйлд мөнгө зардаг. Нэг нь монгол морь унахад юм. Үүнийг анх сонсоход эгдүүцэм боловч, Солонгос улсыг хөгжүүлэхийн тулд Солонгосын удирдлага юу санаачилж, ард түмнээ хэрхэн зангидсан гар мэт нэгтгэж, нэг хүн мэт болгон хүмүүжүүлснийг ойлгох хэрэгтэй. Пак Гин Хё гэх Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч эмэгтэйн бичсэн номыг уншихад хангалттай. Улс орноо хөгжүүлэхийн тулд улс орон, ард түмнээ гэх сэтгэл хэрэгтэй. Гайхалтай бодлого,гайхалтай амжилт. Бид нэгэн цагт тэдний хаялгыг хүртсэн. Монголчууд, мянга мянган жирийн айл өрх зах зээлийн маш хүнд хэцүү үеийг Солонгосын ач тус, оролцоотойгоор давсан байдаг. 20, 30 мянган монголчууд Солонгосын үйлдвэрүүдэд ажиллаж, авсан цалингаа ар гэрлүүгээ илгээж байсны хүчинд хүндрэл учралгүй бэрх хүнд цагийг туулж байсан түүх бий. Тэр үед Солонгосоос Монгол руу бэлэн мөнгө урсч байсан бол, одоо эсрэгээрээ болжээ. Гурван төрлийн бэлэн мөнгөний урсгал бий тасралтгүй Солонгос руу урсч байна. Эхнийх нь, миний ажигласнаар, эмчилгээ, гоо сайхны мөнгөн урсгал. Энэ талын хөрөнгө оруулалтаар Монголчууд тэргүүлж эхэлсэн мэдээ бий. Дүнг хэлэх боломжгүй. Манайх энэ талын бүртгэл огт хийдэггүй. Хоёр дахь нь, аялал жуулчлал, түүн дотроо Казино. 2000 оны дундуур Солонгосын казиногийн эхний таван тоглогч нь монголчууд болсон гэдэг мэдээлэл түгсэн. Энэ эхний таван нэр нь солигдож байсан ч, монголчууд солигдохгүй гайхалтай нэгэн рекордыг бид тогтоосон. Хотын удирдлага, дүүрэг, аймгийн засаг дарга нар, газар болон лицензийн наймаачид монголынхоо хөрөнгийг Солонгосын казинод тушаасан. Одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа юм байна. Энэ тоог бас хэлэх боломжгүй. Цаанаа бол бүртгэлтэй байгаа. Гурав дахь нь, Монголын телевизүүд. ТВ5, ТВ9, МҮОНТВ, 25-Р СУВАГ ТВ, МОНГОЛ НД, ТВ8, ТМ, С-1, EAGLE, NTB, SBN, EDU TB гээд төлбөрийн чадвартай томоохон телевизүүд өнгөрсөн жилүүдэд маш их бэлэн мөнгөний урсгалыг Солонгос руу гаргасан байдаг. Дунджаар телевизийнхэн 500.000-1 сая орчим ам.долларыг гаргасан гэж үзвэл, сүүлийн 5 жилд 3-5 сая долларыг урсгажээ гэсэн үг. Хэдийгээр эмчилгээ, гоо сайхан, аялал, казинод тоглох, кино худалдан авахад зарцуулж байгаа мөнгө нь хувь хүмүүс , байгууллагын мөнгө боловч, үнэн дүндээ монголын л мөнгөн хөрөнгө урсч алга болоод байгаатай утга нэг юм. Төр байдаг бол бодлогоо гаргаад, улсын сан байдаг бол тоолж тооцоолоод, бүртгэлийн газар байдаг бол нэгтгэж дүн гаргаж, дүгнэлт хийх цаг болсон юм биш үү. Тиймээс хэн нэг хүний тоглосныг тодорхой зорилгоор хэвлэлээр цацаад ямар үр дүнд бид хүрэх вэ? Төр гэлгүй, монголчууд бид ч бас дүгнэлт хийхэд илүүдэхгүй гэж санагдана.

 

НИЙТЛЭЛЧ : Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
2 ардчилал клуб:Хүн капитал бүсгүйчүүдийг нь мүүний гаж урсгалаар убагийн зураг үзүүлээд суулгагчих нь..... 2016-02-26
монгол:солонгос өвгөд эрчүүд голдуу жуулчид монголд ирээд 2 хон зүйлд мөнгө залцуулдаг 1 дэх нь морь унахад 2 дох нь монгол **** эмэгтэйн үйлчилгээ авхад . 2016-03-07
Unen l de:Solongosuud bidend yuch ogohgui adgiin humuus shu 2016-03-09
тт:Ганц солонгос бус хятад орс япон уруу асар их мөнгө урсаж байна.Дотоодын мөнгөн эргэлт багассаар.Хүнээр бол зүрх нь бараг цохилохоо болиод асар их цус алдалттай. 2016-03-26
zochin:Unen bas boduushtai niitlel bichjeee neeree ene mongonii ursgaliig mongoldoo uldeemeer l bgm shuudeee 2016-03-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?