ХАА-Н ТЕХНИК, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИСЫГ ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

2017-04-13  

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2008 онд батлагдсан. Хуулийн дагуу импортоор авч буй хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

 

Ийнхүү гаалийн албан татвараас чөлөөлсөн нь уналтад орсон, зардал өндөртэй газар тариалангийн салбарыг сэргээж, тогтвортой өсөлт бий болгох, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангахад томоохон дэмжлэг болжээ. Иймээс гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг сунгах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн аргаар дэмжинэ гэж заасан юм.

 

ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?